
Мэдээ
“YES Mongolia” ГҮТББ-ын Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн анхдугаар хурал 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралд 50 гаруй гишүүн оролцож, гишүүдийн 100 хувийн саналаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч Даваасүх овогтой Зоригтбаатарыг салбар зөвлөлийн даргаар сонголоо. Хуралдаанаар салбар зөвлөлийн удирдлагыг сонгож, дараагийн хурлаар бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тохиролцов.
Хуралд “YES Mongolia” ГҮТББ-ын Удирдах зөвлөлийг төлөөлж Ажлын албаны дарга М.Ням-Очир, Удирдах зөвлөлийн гишүүн М.Майсайхан, Ж.Мөнх-Оргил, Т.Мэндсайхан, Бага хурлын гишүүн Б.Отгонжаргал, Н.Энхтөр, Шинжлэх ухаан, цахим хөгжлийн хорооны гишүүн Б.Отгонбаяр, Орхон аймгийн салбар зөвлөлийн гишүүн Б.Баттулга, М.Энхбат нар оролцож, салбар зөвлөлийн батламж, тугийг гардууллаа.
Хурлыг нээж Ажлын албаны дарга М.Ням-Очир үг хэлэхдээ “YES Mongolia” ГҮТББ-ын тэргүүн Л.Дашдэмбэрэлийн мэндчилгээг уламжилсан юм. Мөн Удирдах зөвлөлийн гишүүн, Орхон аймгийн салбар зөвлөлийн дарга Ж.Мөнх-Оргил байгууллагын үйл ажиллагаа, орон нутагт үр дүнтэй зохион байгуулалт хийх арга барил, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар шинэ гишүүдэд мэдээлэл өглөө.
Ийнхүү Сэлэнгэ аймагт “YES Mongolia” ГҮТББ-ын салбар зөвлөл албан ёсоор бүрэлдэн, цаашдын үйл ажиллагааны эхлэлээ тавилаа.



