YES Mongolia

Эерэг өөрчлөлтийг бүтээх залуусын нэгдэл

Ижил сонирхолтой залуустайгаа нэгдэж, нийгэмдээ тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдлийг хамтдаа боловсруулцгаая. YES Mongolia - Хамтын хүч, Таны боломж.

МЭНДЧИЛГЭЭ


Эрхэм анд нөхөд, хүндэт YES-чүүд ээ,

Та бүхэндээ “YES Mongolia” холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

2015 онд одоогийн УИХ-ын дарга, МАН-ын дарга Ням-Осорын Учралын санаачилгаар найзуудын хүрээнд эхэлсэн клуб маань өнөөдөр салбар бүрт манлайлагч 3,600 гаруй залуусын нэгтгэсэн байгууллага болон өргөжин хөгжжээ. Миний бие, “YES Mongolia” холбоо үүсгэн байгуулагдсан цагаас нь гар бие оролцож ирсэн хүний хувьд 10 жилийн ойн энэ онцгой мөчид Тэргүүнээр сонгогдон ажиллаж буйгаа нэр төрийн хэрэг хэмээн бэлгэшээж байна.

Үе үеийн тэргүүнүүдийн хичээл зүтгэл, гишүүдийн санаачилга, идэвхийн үр дүнд манай холбоо 21 аймаг, 9 дүүрэгт салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний байгууллага боллоо. Бид үйл ажиллагаагаа уламж өргөжүүлж, 2025 онд Япон болон БНСУ-д анхны гадаад салбар зөвлөлөө байгуулж, Тайланд, АНУ-д салбар зөвлөл байгуулах бэлтгэлээ хангаад байна.

YES-чүүд бол нөхөрлөлийн үнэ цэнийг эрхэмлэж, нийтлэг үнэт зүйлсийнхээ дор нэгдэж чаддаг залуус. Үүсгэн байгуулагдсан цагаасаа гишүүдийнхээ ажил мэргэжил, салбарын өсөлтийг дэмжих зорилгоор мэргэжлийн хороодуудыг байгуулж ирсэн. Өнөөдөр 11 салбар хороо үйл ажиллагаа явуулж байна. Тэд бол манай холбооны мэдлэг, туршлага солилцох, хамтын санаачилгыг өрнүүлэх гол талбар болсон бүтэц юм.

Цаг үе өөрчлөгдөж, байгууллагын цар хүрээ тэлэхийн хэрээр бидэнд бодлогын түвшний шинэчлэл хийх шаардлага тулгарч байна. Тэргүүнээр сонгогдоод, 2025 онд Удирдах зөвлөлөө хоёр удаа хуралдуулж, алсын хараа, эрхэм зорилго, жилийн зорилт, бүтцийн шинэчлэлээ батлуулснаар гишүүн төвтэй бодлогыг хэрэгжүүлэх сууриа бүрдүүллээ.

Цаашид бид гишүүдийн хөгжлийг гол төвд нь тавьж, гишүүн бүр санаачилга гарган манлайлах боломжтой нээлттэй, хүртээмжтэй орчинг бүрдүүлэхэд анхаарна. Мөн гишүүдийн сонирхол, хобби, амьдралын хэв маягт тулгуурласан сонирхлын клубуудыг байгуулснаар оролцоо олон талт болж, дотоод соёл бэхжих нэг үндэс болох юм.

10 жилийн ойн энэ онцгой жилд YES-чүүд бидний хувьд бахархал, урам зориг болсон үйл явдал тохиолоо. Холбооны үүсгэн байгуулагч, Бодлогын зөвлөлийн гишүүн Н.Учрал Монгол Ардын Намын даргаар сонгогдож, УИХ-ын даргын албанд томилогдсон нь бидний үнэт зүйл, хамтын зүтгэл, залуусын манлайллын үнэ цэнийг улс орон даяар батлан харуулсан түүхэн үйл явдал байлаа. Энэ бүхэн YES-чүүдийн өмнө өргөн боломж нээхийн зэрэгцээ илүү өндөр хариуцлага, ёс зүй, манлайллыг шаардаж байна.

YES-ийн түүх үргэлжилж байна. Бид хамтдаа Монголын ирээдүйд YES гэж хэлсээр байх болно!

L. Dashdemberel

Лхагвасүрэнгийн ДАШДЭМБЭРЭЛ

“YES Mongolia” ТББ-ын Тэргүүн,

Удирдах зөвлөлийн дарга, Үүсгэн байгуулагчдын нэг,

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Дэд дарга

Бидний тухай

ЗОРИЛГО

АЛСЫН ХАРАА

Социал демократ үзэл баримтлалыг дэмжигч, манлайлагч залуучууд нэгдэн хууль ёсны эрх ашгаа хамгаалах, нийгэмд шудрага ёс, тэгш боломж, тогтвортой хөгжилд түүчээлэгч жишиг байгууллага байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бүтцийн байгууллагуудаа нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, гишүүддээ хамтран хөгжих боломжийг олгох, хууль ёсны ашиг сонирхолыг нь хамгаалах замаар Үндэсний болон Олон Улсын түвшинд харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Социал Демократ үзэл баримтлалыг дэлгэрүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох, Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах болно.

ҮНЭТ ЗҮЙЛ

Гишүүдийн хамтын ажиллагааг дэмжиж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилгоор бүх түвшний оролцоог хангана. Гишүүддээ нээлттэй, ил тод байж, тэгш оролцоо, хатын ажиллагааг дэмжин, шударга ёс, нийгмийн эерэг өөрчлөлтөд тэмүүлнэ.

Үйл явц

Гурван алхам

  1. АСУУДЛЫГ ОЛЖ ХАРАХ

    • Гишүүдийн өөрсдийн хөгжлийн асуудал
    • Тухайн сонирхлын салбарын тулгамдсан асуудал
  2. САНАЛ САНААЧЛАГА

    Шинэ санаа судлах - санаачлага гаргах - санаагаа шигших

  3. ИДЭВХИ ОРОЛЦОО

    • Идэвхтэй оролцох
    • Хамтран хэрэгжүүлэх
    • Үр дүнгээ үнэлэх

Та төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох боломжтой юу?

Оролцооны судалгаа

23%

Багийн гишүүнээр идэвхтэй оролцоно

(Ямарваа нэг үйл ажиллагааг дэмжиж оролцоно.)

77%

Санаачлагч/зохион байгуулагч байж чадна

(Ажлыг төлөвлөхөөс эхлүүлээд зохион байгуулж оролцоно.)

  • 0%Зөвхөн зөвлөгөө / дэмжлэг
  • 0%Оролцох боломжгүй

+100 ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн бүтэц, клубийн хуваарилалт

  • 12*3 САЛБАР ХОРООД

    +36 клуб
  • 21*2 ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

    +42 клуб
  • 9*3 НИЙСЛЭЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

    +27 клуб
  • 7*2 БУСАД

    +14 клуб

БҮТЭЦ

2026 ОНЫ ТӨЛӨВЛӨЛТ ХИЙХ БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ДАВХАРГА

A
B
C

ТӨВ АППАРАТ

Ерөнхий зохион байгуулалт, нэгдсэн төлөвлөсөн арга хэмжээ

САЛБАР ХОРОО, ЗӨВЛӨЛ

Тус бүрдээ төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх ба идэвхи оролцоог дэмжих, ноогдуулах

КЛУБУУД

Салбар клубүүдийг байгуулж идэвхжүүлэх

ХУАНЛИ

Жилийн арга хэмжээний хуваарь

Төв аппарат

ЦАСНЫ БАЯР

СПОРТ ӨДӨРЛӨГ

МОД ТАРИХ

ПОД КАСТ

ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ

НЭГДСЭН СУРГАЛТ

Салбар хороо, зөвлөл

БЭСРЭГ НААДАМ

САЛБАР ЗӨВЛӨЛ НЭЭХ

САЙН ҮЙЛСИЙН АЯН

МОД ТАРИХ

БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ

ШИНЭ ЖИЛ

2026 ба цааш

ГИШҮҮНЧЛЭЛИЙН ХОЁР ДАВХАРТ БҮТЭЦ

2026

ХОЛБОО

Association

  • Бодлого

    Албан ёсны хаалттай гишүүнчлэлийн бодлого

  • Татвар

    Татвар төлнө

  • Оролцоо

    • Бодлого, хөтөлбөр боловсруулах
    • Удирдлагын түвшинд
    • Салбар хороо, зөвлөлийн даргын түвшинд

КЛУБ

Club

  • Бодлого

    Сонирхлын клубийн гишүүнчлэлийн нээлттэй бодлого

  • Татвар

    Татвар төлөхгүй

  • Оролцоо

    • Үйл ажиллагаатай танилцах
    • Арга хэмжээнд оролцох