
Мэдээ
“YES Mongolia” ТББ-ын Ховд аймгийн салбар зөвлөлийн II дугаар хуралдаан 2026.5.04-ний өдөр болж, гишүүдийн 100 хувийн саналаар Ховд аймгийн ББЦТС ХК-ийн Сэргээгдэх эрчим хүчний салбарын дарга Дондогдорж овогтой Алтансүх даргаар сонгогдлоо.
Тус хуралд аймгийн төр, хувийн хэвшил, нийгэм улс төр зэрэг салбар салбарын төлөөлөл болсон гишүүд оролцож, сонгуулийн зарчмаар 25 тэргүүлэгч, 5 хяналтын хорооны гишүүнийг сонгосон болно.
Хуралдаанд “YES Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн ажлын албыг төлөөлж Дэд тэргүүн Л.Ганболд, Удирдах зөвлөлийн гишүүн А.Азжаргал, Б.Сүх-Эрдэнэ, Д.Отгонбаатар, Бага хурлын гишүүн П.Түмэнцэцэг, Эдийн засгийн хорооны гишүүн Ш.Дауренбек, Спортын хорооны гишүүн Д.Баттуул нар оролцож, салбар зөвлөлийн батламж, тугийг гардууллаа.
Хурлыг нээж “YES Mongolia” ТББ-ын Дэд тэргүүн Л.Ганболд үг хэлж, нээлтийн үгэндээ “YES Mongolia” ТББ-ын тэргүүн Л.Дашдэмбэрэлийн мэндчилгээг дамжуулсан бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүн Б.Сүх-Эрдэнэ Ховд аймгийн салбар зөвлөлийн даргад нэр дэвшигч Д.Алтансүхийг гишүүдэд танилцуулсан юм.
Харин А.Азжаргал “YES Mongolia ТББ-ын үйл ажиллагаа”, П.Түмэнцэцэг “Улс төрийн нөхцөл байдал, анхаарах асуудал”, Д.Баттуул “Хувь хүний санхүүгийн төлөвлөлт” сэдвээр тус тус илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор өрнөж буй “Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аяны нээлтийн үйл ажиллагаанд оролцож буй ахлах ангийн 350 хүүхдэд аяны талаарх мэдээлэл өгч, “YES Mongolia” ТББ-ын Ховд аймгийн салбар зөвлөлийн дарга Д.Алтансүх дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.





