
хэлэлцүүлэг
•Чиглүүлэгч: Сэтгүүлч Ж.Анхбаяр
•Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх С.Тэнгис
•Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын зөвлөх И.Баттөгс
•ХББОСЯ-ны БМҮХ-ийн дарга Д.Батзориг
•“Монголын барилгын инженерүүдийн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч Б.Гантулга
Энэхүү хэлэлцүүлэг нь төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоодын уялдаа холбоог сайжруулах, барилгын салбарын эрх зүйн болон санхүүгийн орчныг илүү нээлттэй, үр ашигтай болгоход чиглэнэ
Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй барилгын салбарын "Чөлөөлье" хэлэлцүүлэг Барилгын хөгжлийн төвийн хурлын танхимд эхэллээ.
Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 100 гаруй төлөөлөл оролцож байна.
Энэхүү хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Н.Учрал мэндчилгээ илгээснийг түүний зөвлөх Б.Булганчимэг уншиж танилцуулсан юм.
Мөн Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайдын зөвлөх И.Баттөгс Барилгын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулав.
Хэлэлцүүлэгт оролцогчид барилгын салбарын бодлого болон судалгааны таван илтгэл сонсож, энэ салбарт тулгамдаж буй асуудлууд, гарц шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Эндээс гарах үр дүнг Ерөнхий сайдад танилцуулахаар төлөвлөжээ.
Хэлэлцүүлгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, "Yes Mongolia" Төрийн бус байгууллага, " Монголын барилгын инженерүүдийн холбоо" Төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байна.




